Цэс

Дунд ангийн заах аргын нэгдэл

2017-03-11 - Танилцуулга

2016-2017 оны хичээлийн жилд манай хамт олон нь мэргэжлийн 9 багштай ажиллаж байна.

БИДНИЙ ЗОРИЛГО: Мэргэжлийн өртөөчилсөн сургалтыг зохион байгуулах, харилцааны дэвтрийг ажиллуулах.
ЗОРИЛТ: – Багш, сурагч , эцэг эхийн хооронд харилцааны дэвтэр аялуулах
-Эцэг, эх багш болох өдөр
-Эцэг, эх сурагч болох өдөр зохион байгуулах
– Улс, аймаг, бүс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдсан тэмцээн уралдаанд амжилт гаргасан багш, сурагч, эцэг, эхчүүдийг нийтэд сурталчилах
– Дунд ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор олон төрлийн мэргэжлийн албан хаагчдаас бүрдсэн өртөөчилсөн сургалт зохион байгуулах
– Багш ажилчид эцэг эхйин хурал дээр өөрийн үйл ажиллагааны тайлан танилцуулах зорилт тавьсан.

 Багш Дэлгэрбатын Оюунгэрэл “МУ заах аргач” зэрэгтэй. “Хөгжмийн боловсрол” олгох мэргэжлийн багшаар 21-н жил. Багшийн гавьяа шагнал: БСШУЯ-ны Жуух бичиг 2012 он, “Боловсрол-90” 2012 он, МБНХ-ны Есөн-Эрдэнэ 1997 он, “Арга зүйч багш” 2009 он, “Ахлах багш” 2010 он МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” алтан медаль 2008 он, МЗХ-ны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” алтан медаль 2016 онд тус тус шагнагдсан.
 Багш Гарьдын Сарангэрэл “Математик” –ийн багшаар 11 жил. “Боловсрол -90” медалиар 2013 онд шагнагдсан
 Багш Нямдоржийн Цолмон “МУ заах аргач” зэрэгтэй. Биеийн тамирын багшаар 10-н жил ажиллаж байна.. Багшийн шагнал: БСШУЯ-ны Жуух бичиг” 2012 он, Дорнод аймгийн засаг даргын “Жуух бичиг” 2015 он, Дорнод аймгийн тэргүүний ажилтан цол тэмдэг 2016 он. МБНХ-ны “Есөн-Эрдэнэ”2010он, Монголын тэргүүний багш тэмдэг 2013 он, МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль 2008он, “Хөдөлмөрийн алдар” алтан медаль 2016 онд тус тус шагнагдсан.
 Багш Батсайханы Гармаа “МУ заах аргач” зэрэгтэй. тус сургуульд 10 дах жилдээ ажиллаж байна. “Боловсрол-90” медаль 2012 он, МБНХ-ны “Ахлах багш” 2016 он.
 Багш Гонгорын Нарантуяа “МУ заах аргач” зэрэгтэй. “Хими Биологи” –ийн багшаар 9 жил ажилласан. “Боловсрол- 90” 2012 он, МБНХ-ны “Арга зүйч багш” 2016 он, МЗХ-ны “Шилдэг залуу” алтан медаль 2016 он
 Багш Энх-Амарын Ууганбаяр “МУ заах аргач” зэрэгтэй. “Дүрслэх урлаг” “Технологи” –ийн багшаар 9 жил. “Боловсрол- 90” 2012 он, МЗХ-ны “Залуучуудын зүтгэлтэн” цол тэмдэг 2016 онд шагнагдсан.
 Багш Дугаржавын Мэргэнбүүвэй “Физик” –ийн багшаар 8 жил ажиллаж байна.
 Багш Чинбатын Оюунсүрэн “Түүх Нийгмийн ухаан”-ны багшаар 2 жил. Улс төр судлалын магистр.
 Багш Ганбаатарын Мөнх-Уянга “Монгол хэл,уран зохиол” –ын багшаар анхны жилдээ тус тус ажиллаж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн