Цэс

Сургуулийн түүх

2017-03-16 - Танилцуулга

Тус сургууль нь 1939 онд Улсын бага хурлын 39 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Хөгнө сумын бага сургууль нэртэйгээр Цүүцэн шилийн өвс хадах морин станцын төвд нэг багш 30-аад сурагч, 2 ажилтантайгаар байгуулагдан анхны хичээл хүмүүжлийн ажлаа эхэлжээ.

1961 онд Хөгнө, Хэрлэнбаян 2 сум нэгдэж Сэргэлэн сумын бага сургууль нэртэйгээр байгуулагдсан байна.

         1970 онд 7 жилийн дунд сургууль болон өргөжин Г.Урьдынбиш багштай 10 гаруй сурагч 7-р ангиа төгсчээ.

         1973 онд 8-н жилийн сургууль болж өргөжин Т.Оюун багштай 20 гаруй сурагч анхны 8-р ангиа төгссөн.

         1987 онд 240 хүүхдийн суудалтай хичээлийн байрны өргөтгөл, спорт залны хамт ашиглалтад орсон.

         2006 онд 9-н жилийн ЕБСургууль болон Б.Уранбилэг багштай анхны 9-р ангийг 34 сурагч төгссөн.

         2008-2009 оны хичээлийн жилд 6 настай анхны сурагчид элсэн орж анги удирдсан багшаар Монгол улсын тэргүүлэх зэрэгтэй багш Б.Дэлгэрмандах ажилласан.

         2011-2012 оны хичээлийн жилд Б.Цолмончимэг багштай 11-н жилийн 9-р анги сүүлчийн төгсөлтөө хийсэн бол Г.Нарантуяа багштай 12 жилийн 9-р анги анхны төгсөлтөө хийсэн байна.

         Тус сургуулийн анхны захирлаар Ө.Балжинням ажиллаж байсан бол 24 дэх захирлаар Боловсрол судлалын магистр, Боловсролын Тэргүүний ажилтан П.Эрдэнэцэцэг ажиллаж байна.

         Манай сургууль 140 гаруй сурагч, 14 багш, 21 ажилтан, ажилчид нийт 35 албан хаагчтайгаар хичээл,  сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн